Жаран.мн сайт улсын аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн малчин Бэхбатын Бэххуягтай танилцана уу.
Б.Бэххуяг1974 онд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төрсөн. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Чойбалсан хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийг 1992 онд төгсөж, 1993 оноос эцэг, эхийн өвлүүлсэн цөөн тооны мал сүргийг маллаж эхэлсэн байна.
2007 онд мянган мал тоолуулж “Сумын сайн малчин” цол тэмдгийг хүртэж 2008 онд Аймгийн алдарт уяачийн болзол хангасан байна. Аймгийн сайн малчин цолыг 2010 энгэрээ мялаажээ.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг сумандаа анх хослон эрхлэх санаачлага гарган Чойбалсан хотод 20 үнээний дулаан байр 2, хурдны 15 морь тэжээх морины жүчээ 1 , гүн өрмийн худаг 3-ийг өөрсдийн хүчээр барьж ашиглалтанд оруулсан.
Тэрээр 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 4067 толгой мал тоолуулан сумынхаа хамгийн олон малтай өрхөөр жил бүр шалгарч байна.
Дорнод аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч, сумын уяачдын холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажлыг хашдаг. Өөрийн уясан хүлгүүд нь улс бүсээс 4 айраг, аймгийн наадмаас 4 түрүү, 13 айраг хүртсэн амжилтыг үзүүлж “Сум, аймгийн алдарч уяач”, Аймгийн шилдэг уяачаар 2 удаа, Улсын шилдэг уяачаар 1 удаа шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Улсын аварга малчдыг танилцуулж байна: БЭХБАТЫН БЭХХУЯГ | |
Jaran.MN Facebook |