Коронавирүст халдварт цар тахлын гуравдугаар давлагаа эхлээд 4 дэхь долоо хоног дуусч байна. Энэ хугацаанд 2523 тохиолдол батлагдаж өнөөдрөөс хоногт бүртгэгдэх халдварын тоо 200 давлаа.
Халдварын оргил үеийг сар шинийн баярын өдрүүд гэж мэргэжлийн байгууллагаас үзэж байгаа юм.
Тиймээс аж ахуй нэгж байгууллагуудыг 2-р сарын 1-нээс өмнө ажилчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахыг төрийн байгууллагуудад даалгаж харин хувийн хэвшлийн байгууллага аж ахуй нэгжүүдэд зөвлөлөө.
Мөн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болохгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Дорнод: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болохгүй | |
Jaran.MN Facebook |