Албан байгууллагуудад 2 сарын 1-ний дотор ажиллагсдаа шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

2022/01/29
Албан байгууллагуудад 2 сарын 1-ний дотор ажиллагсдаа шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

Дорнод аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын албан хаагчдын дунд шинж тэмдгийн асуумж авч ирэх 2 сарын 1-ний дотор түргэвчилсэн шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон шийдвэр гарлаа.

Ингэхдээ 50-с доош ажилагсадтай байгууллага бүх албан хаагчдаа шинжилгээнд хамруулах бол 50-с дээш ажилагсадтай байгууллага ажиллагсдынхаа  30-аас доошгүй хувийг шинжилгээнд хамруулна.

Шинжилгээний зардалыг тухайн байгууллага бүрэн хариуцна. Харин уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөлөө.

 

Албан байгууллагуудад 2 сарын 1-ний дотор ажиллагсдаа шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх