Дорнод аймгийн ЭМГ-ийн цаг үеийн мэдээллээр ковид-19 халдварын өвчлөл сүүлийн 24 цагт 212 бүртгэгдлээ. Үүний 38 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бол үлдсэн 174 нь түргэвчилсэн оношлуураар илэрсэн байна.
Сэргэлэн сумаас бусад суманд халдварын тохиолдлууд бүртгэгдлээ. Тодруулбал Хэрлэн суманд 160, Матад 9, Баянтүмэн 6, Цагаан-Овоо, Халхгол сумд тус тус 5 тохиолдол батлагдсан байна.
Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн 1639, хүндэвтэр 119, хүнд 8, нэн хүнд 3 хүн тус тус аймаг, сумдын өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр эмчлэгдэж байна. Эдгэрсэн 139 иргэн байна.
Хоногт илрэх халдварын тохиолдол 200 давлаа | |
Jaran.MN Facebook |