Нар сарны гэгээн эрчим цогцолсон Дорнын тал нутагт маань билгийн тооллын нэгэн он айлчлан ирж байна.
Туулсан бүхэн түүх болон үлдэж, туулах ирээдүй гэрэлт хуудсаа нээж буй энэ мөчид “Олны хүч оломгүй далай” гэсэн монгол ухаанаа дээдлэн өргөж, эрч хүч, эв нэгдлийн түрлэг нэмж, шилдэг санаа, шинэлэг хандлага, оролцоог эрхэмлэгч, жирийн залуусын төлөөлөл бид нэгдэж, энэхүү ХАМТЫН ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ-г өргөн дэвшүүлж байна.
Эх нутагт минь хөгжил хэрэгтэй, хөгжлийг бүтээх эзэн бидэнд эрүүл энх, эрч хүч, эв нэгдэл хэрэгтэй!
Эрүүл биед саруул ухаан оршиж, эв нэгдэлд хүч чадал оршдог!
Олон олон сорилтыг давж гарсан Дорнодчууд Та бүхэн минь хэдийгээр энэ удаагийн сар шинээр ямар нэг хориг, хязгаарлалт байхгүй ч гэр гэртээ, халуун ам бүлийнхээ хэмжээнд цомхон төлөв ёслон тэмдэглэж, нийтийн эрсдлийн өмнө иргэний өндөр хариуцлага, тэвчээртэй, бие биеэ хайрлаж, нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ БАТЛАН ХАРУУЛААРАЙ.
Цаашдаа ч Дорнод нутаг, Дорнодчуудынхаа эрх ашгийн төлөө нам, нас, эрхэлдэг ажил, нийгмийн ялгаа харгалзалгүй, хувийн аминч үзэл, талцал, сөрөг хандлагаа давж нэгдмэл, хүчирхэг баг болж, урагшлан хөгжих шаардлага хүчтэй тавигдаж байна.
Сар шинийн дараа ШИНЭ ЭРЧ ХҮЧ, ШИНЭ САНАА-гаар дүүрэн учран золгоё!
“ШИЛДЭГ САНАА-ОРОЛЦОО” ИРГЭНИЙ СОНИРХЛЫН БҮЛГҮҮДИЙН НЭГДЭЛ
МЭНДЧИЛГЭЭ | |
Jaran.MN Facebook |