Сүүлийн 24 цагийн байдлаар 101 иргэнээс ковид19-ын халдвар илэрлээ. Лабораторийн PCR шинжилгээнд 27 хүн хамрагдсаны 7 иргэнээс эерэг хариу илэрсэн бол түргэвчилсэн тестээр 197 хүн оношлуулж үүний 94-өөс нь халдвар батлагдсан байна.
Дээрх иргэдийг тархвар зүйн байршлаар авч үзвэл Хэрлэн суманд 90, Баяндун 1, Баян-Уул 1 Гурванзагал 2, Халхгол 2, Дашбалбар 4, Чулуунхороот 1 тус тус гарчээ.
Нийт эмчлэгдэж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдэгийн хувьд хөнгөн 1083, хүндэвтэр 97, хүнд 17, нэн хүнд 4 байна. Харин 171 хүн эдгэрсэн байна.
Дархлаажуулалтын цэг сар шинийн баярын өдрүүдээр хэвийн ажиллаж байсан боловч ганц ч хүн хамрагдаагүй байна.
Дорнод аймагт ковид-19 халдвараар 4 иргэн нэн хүнд байна | |
Jaran.MN Facebook |