Хивс Ялалт хорооллын дундах хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлнэ

2022/02/07
Хивс Ялалт хорооллын дундах хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлнэ

Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 200,0 сая төгрөгөөр  “Содномдаржаагийн гудамжнаас Хивс Ялалт хорооллын дундах босоо тэнхлэгийн автозамыг үргэлжлүүлэн барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Уг авто замын нийт урт 1,6 км үүнээс 500м-ийг 2017 онд, 500 м-ийг 2018-2019 онд барьж ашиглалтад орсон. Одоо үлдсэн 600м хатуу хучилттай авто замыг барих ажлыг хэрэгжүүлнэ. Энэ зам нь 600 м урт, 6 м өргөн, 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй юм. 

Хэрлэн сумын 10,11-р багийн дундуур баригдаж байгаа энэхүү замын нийт өртөг нь 630,6 сая төгрөг болж байна. 

Зураг төсвийг 2015 онд хийлгэсэн тул шинэчлэн баталгаажуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажил хийгдэж байна хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-ын ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС-ээс мэдээллээ. 

Хивс Ялалт хорооллын дундах хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх