Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Хэрлэн сумын 9 дүгээр багийн малчин Хүрлээгийн Энхсайхантай танилцана уу.
Хэрлэн сумын малчин Х.Энхсайхан нь 1987 онд Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд элсэн орж суралцаад 1993 онд 6-р ангиа төгсөөд аав Хүрлээдээ тус дэм болох үүднээс мал дээр гарч мал маллан малчин болох гараагаа эхэлсэн бөгөөд 28 жил мал маллаж байна.
Сүүлийн жилүүдэд аминдаа цөөн малтай, мал маллах хүсэл сонирхолтой, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллах зорилготой таван залуу малчдыг дэмжиж, туслах малчнаар ажиллуулан 50-200 толгой мал тасдан өгч, малжуулж, залуу малчдыг тогтвор суурьшилтай малыг нь маллуулах, өвөг дээдсээс өвлөн авсан нутаг орноо эзэнтэй байлгах, мал маллах арга туршлагаа өвлүүлэх, залгамж халаагаа бэлтгэн ажилладаг байна.
Х.Энхсайхан мал төллүүлэх, төл бойжуулах, мал ноослох, ямаа самнах, өвөлжөө хаваржааны бэлчээрийг чөлөөлөх, отор нүүдэл хийх, малдаа тарга хүч авахуулах, хашаа хороо, булаг шандын эх хамгаалах, хашлага хийх, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт сум, багийн хамт олноо хошуучлан ажилладаг, мал маллагааны арвин их туршлагатай.
Аймгийн аварга малчдыг танилцуулж байна: ХҮРЛЭЭГИЙН ЭНХСАЙХАН | |
Jaran.MN Facebook |