Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Баян-уул сумын Өвөр-Эрээн багийн малчин О.Бадамтай танилцана уу.
Баян-уул сумын Өвөр-эрээн багийн малчин о.бадам нь өвөг дээдсээс уламжилж ирсэн мал маллах арга ухаанаас суралцаж, мал сүргийн бүтэц, чанарт нь анхааран ажилладаг. Малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор үхрийг мах сүүний чиглэлээр, семинтал, казакын цагаан толгойт, хонийг нутгийн шилмэл омгоор, ямааг Баяндэлгэрийн улаан ямааны омгоор, ноолуурын чиглэлээр сайжруулах үржлийн ажил явуулж байна.
О.Бадам нь мал мах , ноос ноолуур, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүнээ бүрэн ашиглаж, борлуулалт хийснээр жилд дунджаар 20,0-63,0 сая төгрөгийн орлого олж, 2019-2021 онд мал сүргээ 4 төрлөөр өсгөн Эрээн багийн иргэн Л.Борчулуун, Т.Гантулга нарыг туслах малчнаар авч, тус бүр 300.000 төгрөг, төл малаар цалинжуулан өвлийн хүнсэнд хэрэглэх идэш, бусад хэрэгслээр ханган ажиллуулж байна.
Мөн Баян-Уул сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойд 1 хонь, 1 ямаа, Эрээний тэрэгний үйлдвэр үүсгэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойд зориулан 5 хонь, 1 ямаа, суманд зохион байгуулагддаг үндэсний сурын харвааны тэмцээнд зориулан 1 хонь, Лам малгай хайрханы их тахилгын үйл ажиллагаанд зориулан 2 хонь зэрэг хандив өгсөн юм.
Аймгийн аварга малчдыг танилцуулж байна: ОЖИНСҮРЭНГИЙН БАДАМ | |
Jaran.MN Facebook |