Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Халхгол сумын Ташгай багийн малчин Я.Батсайхантай танилцана уу.
Халхгол сумын Ташгай багийн малчин Я.Батсайхан нь “Дундуур идэшнээс дулаан хэвтэр" гэсэн эрт дээр уеийн сургаал угийг өөрийн мал маллах арга туршлагаа болгон малын хэвтэр бууцыг хангалтай хэмжээгээр бэлтгэн үхрийн хэвтрийг хуурай, дулаан байлгаж өглөө бур хашаа хорооны нойтон хуйтэс, баасыг хаман авч, бэлтгэсэн хуурай бууцыг тогтмол дэвсэж малаа дулаан хэвтэртэй байлгахыг онцгой анхаарч ажилладаг нэгэн.
Тэрээр мал сүрэгтээ тохирсон дулаан хашаа саравчтай, хужир шуу, хадлан тэжээлийг малдаа хүрэлцээтэй хэмжээгээр бэлтгэн өвөлжилт хаваржилтыг малын хорогдолүй даван туулдаг бөгөөд бэлчээрийн сэлгээг хийж бод малдаа тохирсон нутаг, бэлчээрээ сонгон ашиглаж ирсэн хашир туршлагатай.
Я.Батсайхан нь малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын чанарыг сайжрүүлах тал дээр онцгой анхаарч Дорнод талын махны хэвшлийн үүлдрийн хээлтүүлэгч тавьж хүйтэнд тэсвэртэй, махны гарц сайтай нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг, мал сургээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, отор нүүдлийг цаг тухайд нь чанартай хийж малын тарга тэвээрэг авахуулж ажилладаг малчин юм.
Аймгийн аварга малчдыг танилцууж байна: ЯГААНЫ БАТСАЙХАН | |
Jaran.MN Facebook |