Жаран.мн сайт аймгийн аварга малчдын цувралаар танилцуулж байна. Энэ удаад Сэргэлэн сумын 3 дугаар багийн малчин С.Эрдэнэбаатартай танилцана уу.
Сэргэлэн сумын 3 дугаар багийн малчин С.Эрдэнэбаатар нь 1991 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд ажилласнаас хойш тасралтгүй 30 жил мал маллажээ. Тэрээр эрчимжсэн мал аж ахуйг хэгжуулэхэд ихээхэн анхаарч Баяндэлгэрийн улаан ямаа, Үзэмчин үүлдрийн илуу нугаламтай хонь, Нутгийн хурдан удмын адуугаар тус тус мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулсан байна.
Зөвхөн мал маллан амьдрахын зэрэгцээ морь уях эрдэмд шамдаж өөрийн болон зэргэлдээ сумын баяр наадмаас 5 түрүү, 12 айраг хүртэж, хурдан морь уяаж сойх арга ухаан, өв соёлоо залуу малчдад сургаж яваа нутаг орон, хамт олны дунд нэр хундтэй малчин. Тэрээр эрхийн орлого багатай з-н айлийг еерийн дэргэд дагалдуулан мал маллах арга туршлагаасаа хуваалцан улмаар малжуулжээ.
С.Эрдэнэбаатар нь мал аж ахуйн болон өрхийн үйлдвэрлэлийн таатай орчныг бий болгоход жил бүр 73,3 — 118,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, телевизийн олон сувгийн антен, орон сууц, суудлын болон ачааны машин зэргийг худалдан авч эрхийн хэрэгцээндээ ашиглаж байна.
Аймгийн аварга малчдыг танилцуулж байна: СЭВЭЭНИЙ ЭРДЭНЭБААТАР | |
Jaran.MN Facebook |