Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төв нь шинжилгээний цэгийг Политехникийн дотуур байранд ажиллуулж 2022 оны 02 дугаар сарын 02-ноос 2022 оны 02 дугаар сарын 09-ны хооронд 367 иргэнээс коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн тестээр шинжилгээ авч 159 эерэг тохиолдол илэрсэн үүнээс 67 буюу 42,1%-ийг хүүхэд эзэлж байна.
Коронавирусын /ковид-19/ халдвар оношлогдсон 181 иргэнийг гэрийн эмчилгээ, хяналтанд авч дэмжих эмчилгээний багц өгсөн. Мөн эмч нар утсаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. PCR шинжилгээ 120 иргэнээс авч БОЭТ-ийн лабораторт зөөвөрлөсөн байна. Одоогоор 332 иргэн эдгэрч гэрийн хяналтаас гарсан байна.
Байгууллагын фейсбүүк цахим хуудсаар дамжуулан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аргууд, дархлаажуулалтын ач холбогдлын талаарх зөвлөмж мэдээллийг 3918 иргэнд хүргэжээ.
Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 97 иргэнийг хамруулсан.
Үүнээс:
I тунд – 2 иргэн
III тунд – 16 иргэн
IV тунд – 79 иргэн тус тус хамрагдсан байна. Явуулын багаар-62 иргэнийг дархлаажуулсан бол ӨЭМТ дээр 35 иргэн хамрагдлаа.
7 хоногийн хугацаанд Асралт Үйлс ӨЭМТ-ийн шинжилгээний цэгт 159 иргэн батлагджээ | |
Jaran.MN Facebook |