Энэ онд Чулуунхороот, Цагаан-Овоо сумдад шүдний кабинет байгуулна

2022/02/15
Энэ онд Чулуунхороот, Цагаан-Овоо сумдад шүдний кабинет байгуулна

Дорнод аймаг 2015 оноос эхлэн Баяндун, Халхгол, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо зэрэг сумдад шүдний кабинет байгуулсан. Тэгвэл тус ажил энэ онд үргэлжлэх бөгөөд аймгийн Орон нутгийн Хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Гурванзагал, Чулуунхороот сумдад шүдний кабинет шинээр байгуулахаар болжээ. 

Үүний үр дүнд тус сумдын иргэд шүдээ үзүүлж эмчлүүлэх гэж цаг хугацаа алдах, зардал мөнгө гарган аймгийн төвд очиж үзүүлдэг зэрэг хүндрэлүүд үгүй болох юм. 

Мөн Шүдний кабинетад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэж байна. Уг хөтөлбөрт тухайн сум орон нутагт шаардлагатай дутагдалтай байгаа мэргэжлээр сурч байгаа оюутнуудад сургалтын төлбөрийг тэтгэлэг олгож байгаа бөгөөд тэтгэлэг авсан оюутанууд их дээд сургуулиа төгсөөд сумандаа ажиллах болзолтой юм. 

Энэ онд Чулуунхороот, Цагаан-Овоо сумдад шүдний кабинет байгуулна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх