Энэ сарын 14-нөөс ЕБС-ийн сургууль танхимаар хичээллэж эхэлсэн. Коронавирүст халдварт цар ттахлын 3-р давалгаа эхэлсэн энэ цаг үе таарч байгаа учраас сургууль, цэцэрлэгүүд дараах дүрэм журамыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгосон байна.
Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд:
- Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийн нэмэлт элсэлт, бүртгэл хийхгүй байх;
- 0-5 насны хүүхэдтэй эцэг эх гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
- Цэцэрлэгт халдварголомтлонтархсан болон өргөн тархсан үед 5 хоног тусгаарлах заримыг барьж нэг бүлэгт 25-аас ихгүй хүүхэдтэй сургалт үйл ажиллагааг явуулах;
- Хариу арга хэмжээний баг халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Бүлгийн хүүхдээс халдвар илэрсэн тохиолдолд 5 хоног гэртээ тусгаарлагдах /шаардлагатай үед хугацааг нэмэгдүүлэх/. Харин бүлгийн бусад хүүдхэд гэртээ 3 хоног тусгаарлагдана. Хэрэв шинж тэмдэг илээргүй бол 5 дахь өдөр нь цэцэрлэгтээ ирж болно;
Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд:
- Сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг 2021-2022 онуудад “Бага, дунд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр”-өөр нөхнө;
- Малчин өрхийн болон дотуур байранд амьдардаг хүүхдийг 2 дугаар сарын 21 өдрөөс эхлэн 7 хоногоос танхимд хичээллэхээр анги, бүлэг зохион байгуулах;
- Сургуулийн орчинд зай барих боломж нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг үнэлэх, хичээлийн завсарлага, үдийн цайны үеэр зай барих боломжийг бүрдүүлэх;
- Анги танхимд агаар шүүгч байрлуулах, хичээлийн цагаар тогтмол агааржуулах, боломгүй үед механик агааржуулалт, байгалийн агаар сэлгэлтийг тогтмол хийх;
- Сургуулийн орчинд хүн бүр амны хаалт хүүхдийн хоол цай идэх үед маскаа авахдаа хоорондоо ярихгүй байх талаар сурагч, багш, ажилтанд зааварчилгаа өгөх , санамж анхааруулга байрлуулах;
Цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөх заавартай танилцана уу | |
Jaran.MN Facebook |