Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвөөр сүүлийн долоон хоногт 339 иргэн коронавирүст халдварын түргэвчилсэн тестээр шинжилгээ өгөхөд 127 эерэг хариу илэрчээ.
Халдвартай оношлогдсон дээрх иргэдийн 40,9 хувь нь буюу 52 тохиолдлыг хүүхэд эзэлж байна.
Лабораторийн шинжилгээнд 117 иргэн хандсан бөгөөд БОЭТ-ийн лаборторид зөөвөрлөсөн. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 169 иргэн эдгэрч гэрийн хяналтаас гараад байна. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 112 иргэн хамрагдсан тухай Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.
Асралт-Үйлс ӨЭМТ-д оношлогдсон нийт тохиолдлын 40,9 хувийг хүүхэд эзэлж байна | |
Jaran.MN Facebook |