Хилийн 0275-р ангийн Өвөртогтохын заставт энэ сарын эхээр сум алдаж заставын дарга хөлдөө буудуулж гэмтсэн хэрэг гарсан. Гэхдээ яг юунаас болж заставын дарга хөлдөө буудуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ан хийж яваад сум алдсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь хоорондоо муудалцсан байж болзошгүй гэх яриа ч бий. Тус заставын дарга 10 орчим хоног БОЭТ-д хэвтэн эмчлүүлээд эмнэлэгээс гарчээ.
Одоо хилийн 0275-р анги дээр ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Н.Ганболдоор ахлуулсан шалгалт хийгдэж байна.
Өвөртогтохын заставт сум алдсан хэрэг Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шалгагдаж байна.
Хилийн 0275-р ангийн Өвөртогтохын заставын дарга юунаас болж хөлдөө буудуулсан нь нууц байна | |
Jaran.MN Facebook |