Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2021 оны 7-р сарын 1-нд баталсан. Уг хуулинд уул уурхай олборлолтын салбарын ажилчдын ажил амралтын хугацааг 14/14 хоног байхаар тусгаж энэ оны эхнээс дээрх зарчмаар ажиллаж эхлэх ёстой. Гэтэл Дорнод аймгийн томоохон уул уурхай Шинь Шинь, Петро Чайна Дачин Тамсаг компаниуд өнөөдрийг хүртэл уг зүйл заалтыг хэрэгжүүлэлгүй, хэзээнээс хуулийг мөрдөж ажиллах нь тодорхойгүй байна.
Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компани гэхэд дөнгөж одоо судалж байна гэх тайлбарыг хэлж байгаа юм. Уг нь бол одоо судлах биш хэрэгжүүлэх цаг нь. Хууль батлагдаад 6 сарын хугацаанд судлах бэлтгэл хангах боломж байсан ч тэд хөдөлсөнгүй.
Монгол улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нөгөө талдаа уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон Монгол залуусын эрх ашгийг хамгаалах асуудалд төрийн байгууллагын хяналт дутагдаж байна.
Шинь Шинь, Петро Чайна Дачин Тамсаг компаниуд 14/14 ростерийг мөрдөхгүй байна | |
Jaran.MN Facebook |