Хилийн зурваст олборлолт явуулж буй Меланж компанид шалгалт хийж байна

2022/02/24
Хилийн зурваст олборлолт явуулж буй Меланж компанид шалгалт хийж байна

Монголын зүүн хил, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг Хилийн 0132-р ангийн 2-р застав хилийн шугамнаас 3-5 км -т Меланж гэх компани өнгөрөгч 12-р сарын эхээр нүүрсний олборлолт хийж эхэлсэн.  

Монгол улсын хилийн тухай хууль, Газрын тухай хууль Ашигт малтмалын тухай хуулиудад зааснаар Меланж компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр олгох ёстой. 

Монгол улсын хилийн тухай хууль

26 дугаар зүйл. Улсын хилийн зурвас, түүнд мөрдөх журам, хориглох зүйл

26.2.2.улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх; 

Тус компанид зөвшөөрөл олгосон гэх 2014, 2015 оны Засгийн газрын баримт бичгүүд нь дээрх хуулийн заалтуудыг хангасан эсэх, тусгай зөвшөөрөл олгоход  орон нутгийн тухайн үеийн удирдлагуудын хууль бус оролцоо байгаа эсэхийг шалгуулахаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгаа юм. Тус хүсэлтийн хариу ирээгүй бололтой.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудыг зөрчиж байна гэж үзэн БОАЖЯМХЕГ-т хандаж Меланж компанид хяналт шалгалт хийх хүсэлтийг тавиад байсан юм.  Энэ өдрүүдэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын Кадастерийн хэлтсийн дарга н.Батзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Меланж компани дээр шалгалт хийж байна   

 

Үндсэндээ уг уурхай “Алтай констракшн” -ы Х.Бат-Эрдэнийх гэх боловч цаана нь 60 тэрбумын бүлэглэлийн нөхдүүд байгаа гэх хардлага байна.  “60 тэрбумын бүлэглэл” буюу М.Энхболд Ж.Эрдэнэбат нарыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхад  хилийн зурваст халдашгүй дархан эрхтэйгээр олборлолт хийх бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байх юм.

Хилийн зурваст олборлолт явуулж буй Меланж компанид шалгалт хийж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх