Биеийн тамир спортын байгууллагууд 06:30-07:30 цагийн хооронд үнэгүй үйлчилнэ

2022/02/25
Биеийн тамир спортын байгууллагууд 06:30-07:30 цагийн хооронд үнэгүй үйлчилнэ
"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ" АЯНД ДОРНОДЧУУД НЭГДЛЭЭ
 
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй “Илүүдэл жингүй- Эртэч Монгол” аянд Дорнодчууд нэгдэж байна, бүх насны иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжин, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг уриалж байна хэмээн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэллээ. 
 
Энэхүү аян хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын нэгэн хүртэл орон даяар өрнөж байгаа юм.
 
Ингэхдээ 14 сумын Биеийн тамир, спортын байгууллага, соёлын төв зэрэг заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна.
Биеийн тамир спортын байгууллагууд 06:30-07:30 цагийн хооронд үнэгүй үйлчилнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх