Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж хүйтний эрч бага зэрэг чангарна

2022/03/03
Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж хүйтний эрч бага зэрэг чангарна

Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орно, 4-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарч, хүчтэй салхитай байна.

Дорнод аймгийн нутгаар: 28-нд Гурванзагал, Чулуунхороот орчмоор, 1-нээс 2-ны шөнө ихэнх нутгаар, 2-ны өдөр Халхголын сав нутгаар, 4-ний шөнө зарим нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас 5-10м/с, 4-нд 10-15м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө ихэнх хугацаанд 11-16 градус, өдөртөө 28-нд 0-5 градус хүйтэн, бусад хугацаанд 3 градус хүйтнээс 2 градус дулаан, 4-нөөс бага зэрэг хүйтэрч шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: 1 болон 4-ний шөнө цас орно. Салхи их төлөв баруунаас 5-10м/с, 10-15м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө хүйтний эрч суларч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, 4-нөөс бага зэрэг хүйтэрч шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна хэмээн Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж хүйтний эрч бага зэрэг чангарна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх