"Дэлхийн мөнгөний долоо хоног 2022" аян Дорнод аймагт үргэлжилж байна

2022/03/17
"Дэлхийн мөнгөний долоо хоног 2022" аян Дорнод аймагт үргэлжилж байна
“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аяныг 03-р сарын 14-ний өдрөөс эхлэн Дорнод аймагт хэрэгжүүлж эхлээд байна.
 
Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аян нь 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна.
 
Энэ жилийн уриа үг нь “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс 2013 оноос уг аянд нэгдсэн юм.
Тус аяныг Монголбанк,  БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даатлын сан, Арилжааны банкууд хамтран Дорнод аймагт 3 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хэрэгжүүлэх юм. 
 
Аяны хүрээнд хувь хүний санхүүгийн төлөвлөлт, ирээдүй рүү чиглэсэн хуримтлал ба хөрөнгө оруулалт хийх, мөнгөө зөв удирдсанаар ирээдүйн сайн сайхныг бүтээн бий болгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэх зэрэг агуулгын хүрээнд сургалт, уралдаан тэмцээн, нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна. 
 
 
"Дэлхийн мөнгөний долоо хоног 2022" аян Дорнод аймагт үргэлжилж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх