Монголбанк: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж

2022/03/22
Монголбанк: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөж байна. Үүнд: 

Нэг.  Олон улсын төлбөр тооцооны өнөөгийн нөхцөл байдал.

Хоёр. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөцийг бүрдүүлэхэд Засгийн газар, Монголбанкны зүгээс үзүүлэх боломжит дэмжлэг.

Гурав. Төрийн өмчийн оролцоот уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн гадаад валютын орлогыг Монголбанканд худалдах, үүнээс үүдэх эрсдэлийг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хаах арга замууд.

Дөрөв. Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын газар нутагт олборлосон алтыг зөвхөн Монголбанканд тушаадаг байх асуудлын талаар зөвлөлөө. 

Монголбанк: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх