Дорнод аймгийн хэмжээнд 2021 оны жилийн эцэст 3,051,069 толгой мал тоолуулж, түүний дотор адуу 368,504 толгой буюу 12,0 хувь, үхэр 353,221 толгой буюу 11,5 хувь, тэмээ 6493 толгой буюу 0,2 хувь, хонь 1,470,176 толгой буюу 48,1 хувь, ямаа 852,675 толгой буюу 27,9 хувийг эзэлж байна.
Дорнод аймгийн хэмжээнд 8676 малтай өрх, 6003 малчин өрхөд 19853 ам бүл байна.
Оны эхэнд 1,391,743 толгой хээлтэгч тоолуулснаас 1,256,162 толгой буюу нийт хээлтэгчийн 90.3 хувь нь төллөх төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар том малын зүй бус хорогдол нийт 1216 толгой мал хорогдоод байна. Үүнд: Адуу 44 толгой, Үхэр 125 толгой, Хонь 261 толгой, Ямаа 786 толгой хорогдсон бол хээлтүүлэгч мал нийт 45 толгой хорогдсон хуц 17 толгой, ухна 28 толгой хорогдсон байна.
Одоогоор нийт 22963 толгой мал төллөөд байна. Үүнд ингэ 24 толгой, гүү 1280 толгой, үнээ 3414 толгой, хонь 11530 толгой, ямаа 6715 толгой мал төллөж 44 толгой төл хорогдож 22919 толгой төл бойжиж төллөлт 1,8 хувьтай байна.
Дорнод: Мал төллөлт 1,8 хувьтай явагдаж байна | |
Jaran.MN Facebook |