“Барс Моторс” компани “МОЗО-той Монгол” 2022 аяныг 4 сарын 4-ний өдрөөс Хэндий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн гурван аймагт эхлүүлээд байгаа. Дорнод аймагт 4 сарын 7-ны өдөр ирж иргэдэд Монголын анхны 100 хувь цахилгаан машин HERO, мөн бага идэж, бартаа сайн туулдаг МОЗО гэх хоёр төрлийн машинаа танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
“БАРС МОТОРС” цаашид бага идэж, бартаа сайн туулдаг, зүүн талдаа жолооны хүрдтэй, 0 км заалттай MOZO ба 100% цахилгаан автомашин HERO гэх хоёр төрлийн машиныг зах зээлд борлуулж байна.
HERO /HIGH ELECTRIC RENEWABLE ORBIT/: 102 км/цагийн хурдтай энэхүү машин нь гэрийн нөхцөлд 220В цахилгааны хүчин чадлаар 8-9 цаг цэнэглэх бол 380В хүчин чадлаар ердөө 40 минутад цэнэглэнэ. Машины дотор хэсгийн тухайлбал, суудлын халаалтыг дээвэрт байрлах нарны эрчим хүч хураагуураар цэнэглэж ажиллуулах юм. Ингэснээр, цахилгаан хөдөлгүүрийн цэнэг хуваагдаж тарахгүй ба зөвхөн зам дээр явах үед л хэрэглэгдэж, нэг цэнэглэлтээр бүрэн 300 км зайг туулах боломжтой. Дөрвөн хүний суудалтай, дунд оврын жийп машинтай адил газраас харьцангуй өндөр.
MOZO /МОНГОЛЫН ОЮУНЛАГ ЗОН ОЛОН/: шатахуун зарцуулалт 7-10л, зүүн талдаа жолооны хүрдтэй, дотор зай сайтай, эргономик суудалтай, 0 км заалттай. Үндсэн машиныг хийсэн технологи нь Герман. Бүх явах эд анги, мехатроникын системүүд (механик + электроник) нь Польш улсынх. Мозогийн хувьд ZF гээд 5 шатлалт хурдны хайрцагтай. Их бие нь Хятадын Т-500 загварынх. Давуу талын хувьд аюулгүй байдлыг чухал үзүүлэлт болгож түгээмэл мөргөлт авдаг цэгүүд дээр хамгийн зузаан ган хэсгийг оруулдаг. Тонны хувьд 1.5 жинтэй, Японы 1500+ турбо Mitsibushi мотортой.
Монгол залуусын бүтээсэн Mozo, Hero автомашин Дорнод аймагт ирэх гэж байна | |
Jaran.MN Facebook |