Хилийн цэргийн ангиуд Хөдөө аж ахуйн албандаа вакцины зөөврийн хөргүүртэй боллоо

2022/04/07
Хилийн цэргийн ангиуд Хөдөө аж ахуйн албандаа вакцины зөөврийн хөргүүртэй боллоо

Дорнод аймгийн Мал эмнэлгийн газраас  “ТАВАН ЭРДЭНИЙГ ЭМНЭХҮЙ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан мал эмнэлгийн салбарын ажилчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр 2022 онд хамтран ажиллах гуравласан гэрээг сумдын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдтэй байгуулсан.

Уг хамтран ажиллах гэрээниий хүрээнд өнөөдөр Хилийн цэргийн 0132, 0198, 0275, 0306 дугаар ангиудын Хөдөө аж ахуйн албанд тусгай зориулалтын вакцины зөөврийн хөргүүр, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн бодис, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар, зөвлөмжийн эмхтгэл зэрэг 1 сая төгрөгний үнэ бүхий бараа, материалыг хүлээлгэн өглөө.

Хилийн цэргийн ангиуд Хөдөө аж ахуйн албандаа вакцины зөөврийн хөргүүртэй боллоо  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх