Дорнодын охин Монголын оюутны спортын наадмаас таеквондогийн төрөлд "Алтан медаль" хүртлээ

2022/04/08
Дорнодын охин Монголын оюутны спортын наадмаас таеквондогийн төрөлд "Алтан медаль" хүртлээ
Монголын Оюутны спортын V наадам 3-р сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 10 спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа. 4-р сарын 5-6-нд таеквондогийн төрөлд Дорнод аймгаас төрөн гарсан  ОУХМ /Олон Улсын Хэмжээний Мастер/  Төмөрбаатарын ГАНБОЛОР -49кг жинд оролцож Алтан медаль хүртлээ. Мөн тус наадмын “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарсан байна. 
Т.Ганболор 2018 онд Хэрлэн сумын 2-р сургуулийг төгссөн бөгөөд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Эрх зүйн ангийн 3 дугаар курст суралцаж байна. Суралцахын хажуугаар "Formula" таеквондо клубд багш дасгалжуулагчаар ажилладаг.
Т.Ганболорын томоохон амжилтуудаас дурдвал:
-       Оюутны Дэлхийн аваргын мөнгө
-       Улсын аваргын 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл
-       Монголын Оюутны спортын V наадмын алт
-       Хүүхдийн спортын V Их наадмын Алтан медаль

 

 

"Дайчин Шонхор" клубын тамирчин Т.Ганболор ирэх 6-р сард болох "Бүх ард түмний спертикад"-д оролцохоор бэлтгэлээ хангаж эхлээд байгаа юм.
Дорнодын охин Монголын оюутны спортын наадмаас таеквондогийн төрөлд "Алтан медаль" хүртлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх