Ихэнх нутгаар хуурайшилтын III зэрэг буюу аюултай түвшинд хүрсэн байна

2022/04/12
Ихэнх нутгаар хуурайшилтын III зэрэг буюу аюултай түвшинд хүрсэн байна

Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээ хийдэг.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баяндун, Хөлөнбуйр, Халхгол сумын Ялалт багт түймрийн аюул дунд зэрэг, бусад сумдын нутгаар түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрээд байна.

Иймд хөдөө хээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

Ихэнх нутгаар хуурайшилтын III зэрэг буюу аюултай түвшинд хүрсэн байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх