Дорнод ирээдүй Сан ТББ-ын тэргүүн Д.Баттулга Монголын Үндэсний Олимпын Хорооны Олимпийн алдар одонгоор энгэрээ мялаалаа.
Д.Баттулга: Манай сан Дорнод аймгийнхаа хүүхэд залуусын хөгжил дэвшил тэр дундаа спортод багагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ. Бидний энэхүү хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж цаашид илүү ихийг хийж бүтээх урам өгсөн Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн Б.Баттүшиг, нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөлийн гишүүн Д.Отгондалай болон нийт хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Цаашид манай сан Дорнод нутгаасаа олимп дэлхийн аваргатай болохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
Дорнод ирээдүй Сан нь Дорнод нутгийнхаа хүүхэд залуусын ирээдүйг гэрэлтүүлж, нутгаа гэсэн сэтгэлтэй мэдлэг боловсролтой ирээдүйн боловсон хүчинг хамтдаа бэлтгэхийн төлөө ажиллаж буй ашгийн бус, залуусын нэгдэл юм.
-Боловсрол
-Эрүүл мэнд
-Соёл урлаг
-Спорт
-Нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ юм.