16-44 НАСНЫ ИРГЭДИЙН ДУНД ТОМУУГИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

2022/04/12
16-44 НАСНЫ ИРГЭДИЙН ДУНД ТОМУУГИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Аймгийн ЭМГ-ын Шуурхай штабаас Томуу томуу төст өвчний 14 дүгээр долоо хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Амбулаториор нийт 8952 иргэн үйлчлүүлсний 1042 буюу 11,6 хувь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт хандсан. Өмнөх 7 хоногоос томоогийн өвчлөл 2,1 хувиар буурч аймгийн хэмжээнд томуугийн алаг цоог дэгдэлтэд шилжээд байна.

Дашбалбар, Баяндун, Халхгол сумдууд өмнөх 7 хоногт бага хэмжээгээр томуугийн өвчлөл нэмэгдсэн бол бусад сумдад буурсан үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар БОЭТ-ын хүүхдийн тасагт 86 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүнд хүүхэд 17, эрчимт эмчилгээний тасагт нэн хүнд 9 хүүхэд эмчлүүлж байна. Бага насны хүүхдүүдийн дунд дэгдэлтийн дараа хүндрэл их явагдаж байгаа.  

Томуугийн халдвар 16-44 насны иргэдийн дунд нэмэгдсэн байна. Учир нь иргэд Ковид-19 халдварын тархалт буурсантай холбоотойгоор амны хаалт зүүхгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаагийн улмаас томуугийн өвчлөл буурахгүй байна  гэж ЭМГ-аас мэдэгдлээ.

16-44 НАСНЫ ИРГЭДИЙН ДУНД ТОМУУГИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх