Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд галзуу өвчний вирус нохойнуудын дунд тархсан байж болзошгүй байна. Учир нь энэ сарын эхээр тус суманд галзуурсан нохой иргэдийг хазаж гэмтээжээ.
Хүн рүү дайрч хазсан нохойноос шинжилгээ авсан бөгөөд галзуу өвчний вирус илэрсэн байна. Тиймээс иргэд гудамж талбайд явж байхдаа нохойноос болгоомжлох, хэвийн бус шинж тэмдэг илэрч байгаа нохойтой таарвал эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Хөлөнбуйр суманд галзуурсан нохой хүн рүү дайрч гэмтээжээ | |
Jaran.MN Facebook |