Хэрлэн сумын 1, 3 дугаар багуудад эмийн сан байгуулна

2022/04/19
Хэрлэн сумын 1, 3 дугаар багуудад эмийн сан байгуулна
Аймгийн хэмжээнд 13 суманд эмийн эргэлтийн сан байгаа ба 7 суманд хувийн хэвшлийн эмийн сан, Хэрлэн суманд 28 хувийн хэвшлийн эмийн сан ажиллаж байна.
 
Тусгай зөвшөөрөл бүхий нийт эмийн сан аймаг, сумын төвд үйл ажиллагаа эрхэлдэг байдлаас шалтгаалан алслагдсан багийн иргэд шаардлагатай нөхцөлд эм зүйн тусламж, үйлчилгээг ойр цэгээс авах боломж хомс байдаг.
 
Иймд 2021 оноос Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багуудад эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрлийг бодлогоор дэмжин, түрээсийн зардалд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 13,2 төгрөгийн дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Тун фарм”, “Батраш”, “Молор” эмийн сангуудыг нээн ажиллуулж, алслагдсан багийн 13,000 иргэнд эм зүйн тусламж үйлчилгээг ойртуулаж хүртээмжийг нэмэгдүүлээд байна.
 
Энэ онд үргэлжлүүлэн Хэрлэн сумын 1, 3 дугаар багуудад эмийн сан нээж ажиллуулахаар төлөвлөн аймгийн 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 13,8 сая төгрөг батлагдсан. Хэрлэн сумын алслагдсан нэг, гуравдугаар багуудад эмийн сан байгуулахаар төлөвлөгдөөд байна.

 

Хэрлэн сумын 1, 3 дугаар багуудад эмийн сан байгуулна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх