Дорнодын хүүхдүүд дэлхийн тайзнаас хүрэл медаль хүртлээ

2022/04/21
Дорнодын хүүхдүүд дэлхийн тайзнаас хүрэл медаль хүртлээ

Дорнод аймгийн "Үүлэн балет" бүжгийн дугуйлангаас төрөн гарсан "Өсөх-ирээдүй" хамтлаг Дэлхийн аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан билээ. Тэд дэлхийд өрсөлдөхөд нийт 180 сая төгрөг шаардлагатай байсан ба Дорнодын зон олны хандив, дэмжлэгээр хүсэл мөрөөдлийнхөө тайзнаа гарч чадлаа.

Уг тэмцээн Америкийн Флорида мужийн Орландо хотод зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 51 улс оролцсоноос  Монгол улсаа төлөөлөн 4 хамтлаг өрсөлдсөн байна.   "Өсөх ирээдүй" охидын хамтлаг  HIP HOP бүжгийн бага насны төрөлд "Хүрэл" медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүллээ. 

Тэд Чансаагаараа мөнгөн медаль хүртсэн байсан ч  Америкийн элчингийн визийн асуудлаас болж хамтлагийн хоёр гишүүн  хасагдан шүүгч нараас оноогоо хасуулсан байна. "Өсөх-ирээдүй" хамтлагийн дасгалжуулсан Б.Гантулга, н.Сарнай багш нарын зүгээс " Охид маань мөнгөний дайтай хүрэл хүртлээ" гэсэн юм.

https://cheerunion.org/championships/results/22wccresults/ 

Дорнодын хүүхдүүд дэлхийн тайзнаас хүрэл медаль хүртлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх