5 сарын 15-ныг хүртэл хурдан морь уралдахыг хориглолоо

2022/04/26
5 сарын 15-ныг хүртэл хурдан морь уралдахыг хориглолоо

Шүлхий өвчний гаралт тархалтыг бууруулах зорилгоор дархлаажуулалтын аян 4-р сарын 18-наас 5-р сарын 09-ныг хүртэлх хугацаанд улс орон даяар явагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор малын бөөгнөрөл, малын шилжилт хөдөлгөөн хийх нь вакцины үр дүнд сөргөөр нөлөөлөх, дархлаа бүрэн тогтоогүй байхад халдвар дахин тархах нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Иймээс 5-р сарын 15-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ. 

 

5 сарын 15-ныг хүртэл хурдан морь уралдахыг хориглолоо   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх