Хүнс хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг Баян-Уул суманд ажиллаж байна

2022/04/26
Хүнс хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг Баян-Уул суманд ажиллаж байна

Хүнс хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг өнөөдөр Баян-Уул суманд ажиллаж байна. 

Дорнод аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас салбарын талаар хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Засгийн газраас олгож байгаа Хөдөө аж ахуйг дэмжих зээл, Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлттэй зээл, Зах зээл бэлчээрийн удирдлага хөгжил төслөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн талаар  мэдээлэл өгч эдгээр зээлд хамрагдах боломжийн талаар сумдын үйлдвэрлэл эрхлэгч, төмс, хүнсний ногоо тариалан эрхлэгч, малчдад танилцуулж байна.

Мөн тус ажлын хэсэг нь 04-р сарын 26-ны өдрийн 15 цагт Баяндун суманд ажиллана. 

Хүнс хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг Баян-Уул суманд ажиллаж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх