БОЭТ-д томуу, томуу төст өвчнөөр 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

2022/04/26
БОЭТ-д томуу, томуу төст өвчнөөр 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Аймгийн хэмжээнд амбулаториор 9529 хүн үйлчлүүлсний 936 нь ТТӨ буюу 9.8%- ийг эзэлж байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.1 хувиар буурч алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжлээ.

Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 10,4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Томуу томуу төст өвчний нийт тохиолдлын 85.4% нь 0-15 нас, үүнээс 61.4%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Сумдын амбулаторийн 2032 үзлэгээс томуу, томуу төст өвчин 158 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 4%-иар буурчээ.

АЗЦХХ –ын өвчлөл 59 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 12 тохиолдлоор нэмэгдсэн.

 

 

БОЭТ-д томуу, томуу төст өвчнөөр 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх