Орон сууцны усны хэрэглээний зардлыг 4 сард бүрэн чөлөөлнө

2022/04/27
Орон сууцны усны хэрэглээний зардлыг 4 сард бүрэн чөлөөлнө

Чойбалсан хотын усны шугам шүлжээг угааж цэвэрлэх ажил 04 сарын 20-ний өдрөөс эхэлсэн. Гэвч шугам сүлжээнд угаалга хийж байгаатай холоотойгоор усны зэв, хаг улам ихээр хөдөлж хоол цайнд хэрэглэх нь бүү хэл ахуйн цэвэрлэгээнд ашиглахад ч бэрх болсон тухай иргэдээс гомдол, санал ихээр ирсээр байгаа.

Иймд аймгийн Засаг дарга иргэдээс ирүүлж буй гомдол шаардлагыг үндэслэн Чойбалсан хотын хэмжээнд унд, ахуйн усны төлбөрөөс хэрэглэгчдийг тодорхой хугацаанд чөлөөлөх зүйтэй хэмээн үзэн 04 сарын 25-ний өдөр Дорнод НАА ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Баярсайханд албан тоот хүргүүлсэн.  

Өнөөдөр буюу 04 сарын 27 “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдлаа. Тус хурлаар  Чойбалсан хотын орон сууцны айл өрх болон үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын 04-р сарын цэвэр усны хэрэглээг бүрэн чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд ус түгээх цэг 05-р сард цэвэр усыг үнэгүй түгээхээр болсон байна. 

 

Орон сууцны усны хэрэглээний зардлыг 4 сард бүрэн чөлөөлнө  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх