Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу Чойбалсан хотын нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг 2014 оноос 3 чиглэлд нийтийн тээвэр гүйцэтгүүлж эхэлсэн.
Жил бүр аймгийн төсөвт шаардагдах зардлыг нь тусган, зорчих чиглэлийн тоог нэмэгдүүлсээр 2015 онд 4 чиглэл, 2016 онд 5 чиглэл, 2018 онд 6 чиглэл, 2019 оноос 7 чиглэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу Дорнод аймгийн Авто тээврийн төв хариуцан гэрээгээр гүйцэтгүүлж байна. Үүнд:
1 дүгээр чиглэл: Хэрлэн сумын хяналтын пост (3-р баг, баруун цементэн гүүрний хойд талын) – Шүр зах (6-р баг)– Өвөр Эрээн хороолол (4-р баг),
2 дугаар чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – Шүр зах (6-р баг) – Төмөр зам (8-р баг) – Үйлчилгээний төв (7-р баг),
3 дугаар чиглэл: Тээвэрчдийн гудамж (2-р баг, Саяг 3) – Үйлчилгээний төв (7-р баг) – Билэг төв (6-р баг) – Хивсний гудамж (10-р баг, хамгийн арын эгнээ),
4 дүгээр чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) - Шүр зах (6-р баг) - Бунхан (1-р баг, Малчин хороолол),
5 дугаар чиглэл: Силикат хороолол (1-р баг) – Бумбат гудамж (2-р баг, хуучнаар Намын хороо) – Силикат хороолол (1-р баг),
6 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Мөнхөт хотхон (5-р баг) – Шүр зах (6-р баг),
7 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Дэхт (5-р баг Бат-Уул) – Шүр зах (6-р баг)
Өнгөрсөн 2021 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд давхардсан тоогоор 56,0 гаруй мянган хүн зорчсон байна.
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр 7 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна | |
Jaran.MN Facebook |