Он гарсаар 5 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна

2022/05/12
Он гарсаар 5 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна

Дорнод аймагт он гарсаар 10 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд үүний 5 нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байна. Бэлгийн хүчирхийлэл ихэвчлэн ураг төрөл найз нөхдийн хүрээнд үйлдэгдэж байгаа бөгөөд өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд байна. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид жирэмсэн болсныхоо дараа цагдаагийн газарт мэдэгддэг байна. Тиймээс Цагдаагийн газраас  эцэг эх асран хамгаалагч, сургуулийн нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, багийн Засаг дарга болон хамтарсан багт дараах саналыг хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. 

Үүнд, өөрийн харьяа нутаг дэвсгэр дээрээ эм худалдан борлуулдаг, мэс ажилбар явуулдаг газруудтай харилцаа холбоо тогтоох, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ярилцах, хаана хэнтэй нөхөрлөж байгааг нь асууж мэдэх хэрэгтэй гэв. 

 

 

 

Он гарсаар 5 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх