Аймгийн хэмжээнд сүүлийн 7 хоногийн байдлаар амбулаториор 9927 хүн үйлчлүүлсний 859 нь Томуу томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 0,9 хувиар өсч алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр сүүлийн хоёр долоон хоногийн хугацаанд томуугийн А/H3N2/ вирусийн эргэлтэд байгааг баталсан. Уг вирусээр 0-4 насны хүүхдүүд түлхүү өвчилж байгаа бөгөөд хурдан хугацаанд хатгаа болон хүндэрч байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ. Одоогоор томуу томуу төст өвчнөөр 85 хүүхэд хэвтэн эмчүүлж байна.
Иймд томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дулаан хувцаслаж гэрт нь байлгах, улирлын нөхцөлдөө тохируулан амин дэмтэй, чанартай хоол хүнсээр дархлааг нь дэмжихийг аймгийн ЭМГ-аас зөвлөлөө.
Бага насны хүүхдүүд томуугийн H3N2 вирусээр өвчилж хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна | |
Jaran.MN Facebook |