Халхгол суманд "Хүүхэд эрдэнэ" бэсрэг наадам зохион байгуулагдана

2022/06/07
Халхгол суманд "Хүүхэд эрдэнэ" бэсрэг наадам зохион байгуулагдана

2022 онд “Аймгийн аялал жуулчлалын“ “Мастер төлөвлөгөө-2030”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Халхгол суман дахь "Хүүхдийн овоо" тахих, "Хүүхэд эрдэнэ" ёслолын арга хэмжээ”-г ирэх 08 дугаар сарын 08-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл Халхгол сумын “Их бурхант” цогцолборын дэргэд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жилйин хувьд "Хүүхэд эрлэнэ” хүүхдийн бэсрэг наадмыг 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулах ба хүүхдийн хүчит бөхийн барилдаан, сурын харваа, хурдан дааганы уралдаан, шатар зэрэг тэмцээнүүдийг төлөвлөсөн байна.

Энэхүү наадам нь XIX зууны үеийн Монголын улс төр, соёлын нэрт зүтгэлтэн То вангаас эхлэлтэй. Тэрээр хошууныхаа урлаг соёлын авьяастай 24 хүүхдийг сонгон авч "Хөгийн найман багачуудын дэг" нэртэй тус бүр 8 хүүхэдтэй дуучин, бүжигчин, хөгжмийн анги хичээллүүлж соён гэгээрүүлэх их хэргийг эхлүүлж байсан юм.

 

 

Халхгол суманд "Хүүхэд эрдэнэ" бэсрэг наадам зохион байгуулагдана  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх