Өнөөдрийн ИТХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2022/06/24
Өнөөдрийн ИТХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар дараах 9 асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнд, 

1. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай 

2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлогын Хороодын дарга нарыг сонгох тухай 

3. Дорнод НАА ОНӨААТҮГ-т хяналт мониторинг хийсэн ажлын хэсгийн тайланг сонсох 

4. Дорнод НАА ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, дүрэмд өөрчлөлт оруулах тухай 

5. Орон нутгийн өмчийн асуудал хөрөнгө актлах тухай 

6. Дорнод мах маркет ХХК нь Дорнод аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулах тухай 

7. Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 

8. Мэдээлэл сонсох  - Баяндун сумын хэмжээнд алтны болон жонш олборлолтын үйл ажиллагааны талаар 

                                   - Барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2016-2022 оны үйл ажиллагааны талаар 

9. Дорнод аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийж өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлууд багтсан байна. 

 

Өнөөдрийн ИТХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх