Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт орж эхэлжээ

2022/06/28
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт орж эхэлжээ
Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.
 
Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны 5 дугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгож иргэдийн дансанд орж эхэлсэн байна. 
 
Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс шимтгэлийн буцаан олголт ороогүй бол  дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулах шаардлагатай юм байна. 
 
Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр 5 дугаар сарын буцаан олголтыг 7 дугаар сард нөхөн олгоно хэмээн НДЕГ-аас мэдээллээ. 
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт орж эхэлжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх