Дорнод аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хөтөлбөр гарлаа

2022/07/01
Дорнод аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хөтөлбөр гарлаа

Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816,Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Үндэсний их баяр наадмаа 7 сарын 10-11 өдрүүдэд улс даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Дорнод аймгийн хувьд энэ жил аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой тохиож байгаа. Өнөөдөр /2022.07.01/ аймгийн Үндэсний баяр наадмын комисс хэвэлийн хуралаараа наадмын хөтөлбөрийг танилцууллаа.

Наадам 10-с 11-ний хооронд тохиох хэдий ч Дорнод аймаг  07 сарын 07-нд сурын харваагаар наадмын салхийг нээнэ. Тухайлбал; тус өдрөөс 8-ний хүртэл Буриад сурын харваа, Баргын түнх харваа, Үзэмчний зэвт харваа болох юм.

Харин 9-ны өдрөөс Баярын хурлаа хийж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ , Хөгжимт драмын театрт зохион байгуулагдаж хүндэтгэлийн концертоор өндөрлөх юм байна. Баяр наадмын 10-11-ний бол хурдан морь, хүчит бөхий хорхойтны өдөр. Уг өдрийн орой Тусгаар тогтнолын талбайд хаалтын тоглолтоор ойн баяр жаргах юм.

Дорнод аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баярын хөтөлбөр гарлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх