Аймаг, орон нутгийн төсвийн 20,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбайг засварын ажил хийгдэж байна. Уг завсарын ажлыг "Гэрэл сэтгэмж" ОНӨААҮГ, Хилийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 0327 ангийн хугацаат цэргийн алба хаагчид, болон ХХҮГ-ын Ногоон ажлын хөтөлбөрийн иргэд хамтран гүйцэтгэж байгаа юм.
Наадмын талбайн засварт төв асрын шал, тааз, гадна фасадыг засварлах, 150м урттай 6 ширхэг сүүдрэвч барих, 1000 м2 талбайд бетон зам цутгах, 660 м2 талбайд явган хүний зам барих, үзэгчдийн суух хэсгийн дотор хана, сандлыг будах зэрэг ажлууд багтсан бөгөөд одоогоор гүйцэтэгл 60 хувьтай байна.
Энэ жилийн наадмыг худалдаа үйлчилгээн эрхлэгчддээ дэмжих үүднээс сумд, агентлагууд гэр барихгүй бөгөөд наадмын талбайн хойд хэсэгт 15 ширхэг гэрлийн шон суурлуулж байгаа тухай Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир мэдэгдэлдээ хэллээ.
Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас 2, 3 дугаар багийн төв зам дагуу айл өрхүүдийг ижил өнгийн хашаатай болгох зорилгоор зосны үзүүлсэн байна.