Өнгөрөгч амралтын өдрүүдэд 20 орчим насны 2 иргэн Хэрлэн голд осолдож амиа алдсан байна. Тиймээс голын эрэг дагуу амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Дорнод аймгийн томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 13-62 см их байгаа бол Улз гол уртын дагууд 2-22 см-ээр үерийн түвшинг давж үерлээд байна.
Агаарын температурын хэт халалт болон гэнэтийн аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэж хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг гол , нуурын эрэг дагуу явахдаа үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Дорнод аймгийн ОБГ, Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.
20 орчим насны 2 хүн Хэрлэн голд осолдсон байна | |
Jaran.MN Facebook |