Баянтүмэн сумын наадамд 8 настай хүүхэд мориноос унаж амиа алдлаа

2022/07/09
Баянтүмэн сумын наадамд 8 настай хүүхэд мориноос унаж амиа алдлаа

Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам өчигдөр эхэлсэн бөгөөд дааганы уралдаанд 63 даага мордсон байна. Зурхайгаас хөдлөөд 200 гаруй метр яваад 8 настай хүүгийн унаж явсан даага нүхэнд бүдэрч ард нь явсан 2 даагатай мөргөлджээ. Улмаар тус сумын 1-р багийн харьяат 8 настай хүү газар дээрээ амиа алдаж 2 хүүхэд хөнгөн бэртсэн байна. 

Он гарсаар Дорнод аймгийн хэмжээнд 1 хүүхэд мориноос унаж гэмтэж, 2 хүүхэд амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. 

Засгийн газрын 257 дугаар тогтоол буюу баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн уяачид тавигдах шаардлагад морь унаж давхиулж сурсан хүүхдээр унуулах гэж заасан. Гэтэл өнөөдөр уралдаанч хүүхэдгүй уяачид олширсон буюу уралдах мориныхоо занг мэдэхгүй, унаж дадуулахгүйгээр мордуулдаг тохиолдол хүүхэд мориноос унаж гэмтэж амь насаа алдах өндөр эрсдэл авчирдаг гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Баянтүмэн сумын наадамд 8 настай хүүхэд мориноос унаж амиа алдлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх