Шинь Шинь-ийн туслан Тун Гуан Майнз компанийн ажилчид хорджээ

2022/07/18
Шинь Шинь-ийн туслан Тун Гуан Майнз компанийн ажилчид хорджээ

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шинь Шинь компанийн туслан гүйцэтгэгч Тун Гуан Майнз компанийн ажилчид  хорджээ. 

Тус компанийн ажилчдад 7-р сарын 11-ний шөнөөс  бөөлжих гүйлгэх өндөр халуурах, хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрч эхлэн одоо хүртэл ажилчдад шинж тэмдэг илэрсээр байгаа аж. 

Компанийн зүгээс ажилчдад өгөх эм тариа байхгүй, өчигдрөөс ажилчид нь аймгийн төвд ирж шинжилгээнд хамрагдаж эхэлсэн байна. Шинжилгээний хариу эхнээсээ гарч хоолны хордлого гэдэг нь тодорхой болжээ.

Тус компанид 100 гаруй Монгол ажилчид ажилладаг байна. Одоогоор хичнээн хүн хордсон гэх тоо хэлэх боломжгүй, учир нь хооллосон бүх хүн хордсон байх магадлалтай. 

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар хоолны амт чанар үнэхээр муу, муудсан ногоо, муудсан махаар хүртэл хоол хийж өгч байжээ. Аймаг орон нутаг, мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэхэд ажилчид энэ тухай гомдлоо хэлдэг ч  нөхцөл байдал дээрддэггүй, эцэст нь олон ажилчид хордсон дүр зурагтай байна. 

 

 

Шинь Шинь-ийн туслан Тун Гуан Майнз компанийн ажилчид хорджээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх