Коронавирусийн халдвар нэмэгдэж өдөрт 10-аас дээш тохиолдол бүртгэгдэж эхэллээ

2022/07/20
Коронавирусийн халдвар нэмэгдэж өдөрт 10-аас дээш тохиолдол бүртгэгдэж эхэллээ

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэн талаар Дорнод аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Сүүлийн 2 хоногт нийт 23 тохиолдол буюу өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10 давсан байна. Монгол улсад  Омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдээд байгаа бөгөөд нус гоожих, толгой өвдөх, ханиах, халуурах, хоолой өвдөх, ядарч сульдах, булчингаар өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа юм байна.

Дорнод аймаг өнөөдөр хувилбар тодорхойлох сорьц илгээсэн бөгөөд хариу нь 14 хоногийн дараа гарах аж. 

Ковидын халдварын тоо нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдах хэрэгтэйг хэлж байна.

Ковидын вакцин хийлгэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол дахин вакцин хийлгэх боломжтой юм байна. 

 

Коронавирусийн халдвар нэмэгдэж өдөрт 10-аас дээш тохиолдол бүртгэгдэж эхэллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх