Хэрлэн голд 14-16 насны 2 хүүхэд осолдож амиа алдлаа

2022/07/22
Хэрлэн голд 14-16 насны 2 хүүхэд осолдож амиа алдлаа

Энэ сарын 21-ний өдөр 14-16 насны 2 хүүхэд Хэрлэн голд осолдож амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. ОБГ-ын эрэн хайх аврах ангийн алба хаагчид цогцсыг өчигдөр орой олж Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. 

Он гарсаар Хэрлэн голд 7 иргэн осолдож амиа насаа алдаад байна.  Тиймээс голын эрэг дагуу амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. 

Дорнод аймгийн томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 26-75 см-ээр их байгаа бол Халх, Улз голууд үерийн түвшинг 18-43 см давж үерлээд байна.
 
Гэнэтийн аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэж богино хугацаанд үерлэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол дагуу аялаж, амарч, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна.
Хэрлэн голд 14-16 насны 2 хүүхэд осолдож амиа алдлаа   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх