Хүний хөдөлмөрийг 3-4 дахин хөнгөвчлөх мод тарих зориулалтын техник хэрэгслүүд нийлүүллээ

2022/07/28
Хүний хөдөлмөрийг 3-4 дахин хөнгөвчлөх мод тарих зориулалтын техник хэрэгслүүд нийлүүллээ

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т Мод ургуулах, үр үржүүлгийн талбайг өргөтгөх зорилгоор машин техник, ажлын багаж хэрэгсэл нийлүүлжээ. 

Үүнд, бага оврын ачааны машин-2, Ачааны машин 20 тн-1, Автокран 3 тн-1, 90 трактор-3, бага оврын трактор-1, анжис-3, үр суулгах бүрэн 1, автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1, талбайд мод тарих агрегат төхөөрөмж-1, манаад далан гаргагч-1, хөрс сийрүүлэгч-1 тус тус нийлүүлээд байгаа ба мөн сум дундын ойн ангиудад хуваарилах юм байна. 

Дорнод аймаг “Тэрбум” мод үндэсний хөтөлбөрйн хүрээнд 20 сая мод тарьж ургуулах зорилтыг тавьсан. Энэ жилийн хавар 160 мянган ширхэг тарьц, суулгацыг 16 га талбайд тариад байгаа юм байна. 

Эдгээр техник хэрэгсэл нийлүүлэгдсэнээр  хүний хөдөлмөрийг  3-4 дахин хөнгөвчлөх аж.  Тухайлбал үр суулгах бүрэн автомат төхөөрөмж нь 1 хүн цагт  бусад бэлтгэл ажлаас хамаарч дунджаар 4000 орчим үр суулгадаг бол төхөөрөмж нь цагт 15.360 үр суулгана.  Модны суулгац суулгах ажилбар нь боловсруулж бэлтгэсэн талбайд  цагт 3 хүн цагт 150 орчим модны суулгац суулгах бүтээмжтэй байдаг бол модны суулгац суулгах агергат төхөөрөмж нь суулгацын төрлөөс хамаарч цагт 500-700 суулгац суулгах чадалтай гэлээ.

 

 

Хүний хөдөлмөрийг 3-4 дахин хөнгөвчлөх мод тарих зориулалтын техник хэрэгслүүд нийлүүллээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх